БАТАЛГАА
- Koreamart.mn сайтаар үйлчлүүлэгч, хэрэглэгчдийнхээ мэдээллийн нууцлалыг нэн тэргүүнд тавин халдашгүй байдлыг бүхий л сүлжээний харилцаанд бүрэн ханган ажиллана.
ХЭРЭГЛЭГЧИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ
- Хэрэглэгч системд бүртгүүлсэн тохиолдолд манай мэдээллийн баазад аюулгүйгээр хадгалагдах болно.
- Хэрэглэгч хувийн мэдээлэлээ хэдийд ч өөрчлөх боломжтой бөгөөд оруулсан мэдээлэл нь хэрэглэгчийн өмч болно.
- Хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр дор дурьдсан нөхцөлөөс бусад хэлбэрээр ашиглахгүй болно.
- Захиалсан бараа бүтээгдэхүүнийг хүргэх, захиалгатай холбоотой тодруулах зүйл гарсан тохиолдолд таны мэдээллийг дараах байдлаар ашиглана. Үүнд: таны гар утас руу холбогдох, цахим шууданд мэдээлэл илгээх, хэрэглэгчийн бүртгүүлсэн хаягаар хүргэлт хийх гэх мэт техникийн засвар хийх
ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ БУСДАД ТҮГЭЭХ
- Хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд ашиглуулахгүй, түгээхгүй бөгөөд үйлчилгээний хэрэгцээнээс гадуур аливаа зорилгоор ашиглахгүй.
МЭДЭЭЛЛИЙН ХАЛДАШГҮЙ БАЙДАЛ
- Хууль хяналтын байгууллагын албан ёсны шаардлага баримт дээр үндэслэн хамтран ажиллаж байгаа нөхцлөөс бусад ямар ч нөхцөлд мэдээллийн нууцыг бусдад дамжуулахгүй чандлан хадгална.